0

Хён Биний агентлаг болох VAST Entertainment-ийн 30-нд мэдээлснээр, хосууд 2025 оны төгсгөлийг тэмдэглэн “Samsung Medical Center”-т 200 сая вон хандивлажээ.
Энэхүү хандивыг хүүхэд, өсвөр насныхан болон санхүүгийн бэрхшээлтэй бага орлоготой гэр бүл, насанд хүрсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг нөхөхөд ашиглах аж.
Хён Бин, Сон Е Жин нар "Бид эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд болон тэдний гэр бүлд тодорхой хэмжээний тусламж үзүүлэхийг хүсэж байна" гэжээ.
Хён Бин, Сон Е Жин нар жил бүр эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг сайн санааны буяны үйлсэд байнга идэвхтэй оролцдог. Хосууд өмнө нь энэ оны эхээр Сөүл Асан эмнэлгийн төв болон Самсунг эмнэлгийн төвд тус бүр 150 сая вон хандивлаж, ядуу хүүхэд, өсвөр насныхны эмчилгээний зардалд тус болж байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.