0

Төрөөс таксины үйл ажиллагааг дэмжиж, хяналт стандартыг тогтоох бодлогын шийдэл гаргахад “Манай 1000 жолоочийн эрх ашгийг зөрчих гэлээ” гэсээр Н.Отгонбаяр хэрүүл, тэмцэл хийсээр гарч ирж олон нийтийн анхаарлыг татсан ч “UbCab-ийн эцсийн өмчлөгч Н.Отгонбаяр биш Ж.Оджаргал” болох нь илэрснээр “Төрийн тендер бүхнийг хусдаг, жирийн таксины жолооч бүрээс ч татаас авдаг Ж.Оджаргал” олны анхааралд өртөв.
MCS группын үүсгэн байгуулагч ханаж, цаддаггүй гэдгээрээ алдартай Ж.Оджаргал MCS группынхээ 20%-ийг АНУ-ын улс төрийн хамаарал бүхий Cerberus Capital Management-д 2020 оны 8-р сарын 24 арилжсан байдаг. MCS-ийн удирдлага, хяналтын 20 хувийг шууд аваад буй Cerberus Capital Management гэх уг компанийг 1992 онд үүсгэн байгуулж, одоо ч эзэмшиж буй еврей гаралтай Стивен Файнберг нь хамгийн ноцтой нь АНУ-гийн Тагнуул, Цэргийн байгууллагуудыг хянах “Intelligence Oversight Board” байгууллагын удирдлагаар ажиллаж байсан, 2025 оноос АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаа хүн юм.
MCS -ын удирдлага, менежментийг хийж буй Cerberus Capital Management-д Стивен Файнбергээс гадна АНУ-ын улс төрийн нөлөө бүхий хүмүүс байдаг нь тус компани зөвхөн бизнесийн ашиг бус, улс төр, үндэсний аюулгүй байдал, геополитикийн бодлоготой шууд огтлолцож буйг харуулж байна. Тухайлбал, одоогийн ТУЗ-ийн дарга Жон Уильям Сноу нь 2003–2006 онд Ерөнхийлөгч Жорж Бушийн засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан бол албаны дарга Дан Куэйл нь АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр 1989 оноос 1993 онд ажиллаж байжээ.
Монголын бизнесийн салбарт харилцаа холбоо, хоол хүнс, барилга байшин гээд оролцоогүй салбар гэж байхгүй MCS 1993 онд байгуулагдсанаасаа хойш Монголын улс төрчдийг санхүүжүүлж, төрийн тендерүүдийг “өрсөлдөгчгүй” -гээр хамсаар ирсэн. 2024 оны сонгуулийн үеэр л гэхэд MCS-ийн хамаарал бүхий 37 охин компаниас МАН болон ХҮН намд нийтдээ 2 тэрбум төгрөгийн хандив өгсөн нь аудитын тайлангаар ил болсон. Хуулиар нэг компанийн хандивын дээд хэмжээ 30 сая төгрөг гэж заасан ч олон охин компаниар дамжуулан хуулийн хязгаарыг тойрч, улс төрийн намуудыг санхүүжүүлсэн нь илт байна. Энэ нь улс төрийн намуудыг шууд компаниудын хамааралд оруулж, бодлогыг захиалгаар гаргуулах механизмыг бүрдүүлсэн.
Энержи Ресурс гэх охин компаниараа Монголын хамгийн их нөөцтэй нүүрсний орд Ухаа Худагийн ордыг ямар ч төлбөргүйгээр “Бэлгэдэл төдий гэрээ”-гээр улс төрд нөлөөлж өөрийн болгосон тус компани “Ухаа худагийг төрд авна” гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зохион байгуулалттай улс төрийн акц, жагсаал зохион байгуулж маш хурдан унагасаныг “MCS”-ийг удирддаг хүмүүсийн нөлөөллийг хараад гайхах зүйлгүй.
Нийгэмд, MCS-ийн эрх ашиг хөндөгдөх үед Уламсайхан, Болдбаатар зэрэг хүмүүс системтэйгээр дайралт хийж, олон нийтийн санаа бодлыг зориудаар гуйвуулдаг. Тэд бол MCS-ийн гар хөл, урдаг нөхөд бөгөөд Америкийн хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалах дотоодын хэрэгсэл болж хувирсан. Энэ үйл ажиллагаа энгийн маргаан биш, харин төлөвлөгөөтэй, санхүүжүүлсэн “мэргэжлийн технологи”-тай болж өнгөрдөг нь “Тэднийг удирдагчидийн тусламж” гэлтэй. Монголын төрийг АНУ-гаас удирдаж байна. Ийм технологиор MCS Монголын төрөөр наадаж, ардчиллыг дотроос нь эвдэх аюултай тоглоом тоглож байна. MCS өөрийн зуудаг нохдоор зохион байгуулалтай улс төрийн акц хийлгээд зогсохгүй Монголын хэвлэл мэдээлэлд бүрэн хяналтаа тогтоосон.
2019-2025 оны хооронд MCS өөрийн нийслэлд мидлинг нэртэй угаасан нүүрс нийлүүлсэн нь үнслэг өндөртэй, дулаан багатай “нүүрсний хог” байсан бөгөөд төсвөөс тэрбум тэрбумаар нь мөнгө гарсан ч бодит үр дүн багатай, олон айл өрх хангалтгүй дулаан авч, угаартсан тохиолдлууд ч гарсан. Хэвлэл мэдээлэл энэ тухай хөнддөггүй нь MCS-ийн сурталчилгааны гэрээ, хяналтаа тогтоож чадсантай холбоотой.
MCS нь Монголын баялаг, төрийн бодлого, улс төрийн намуудыг хяналтдаа авч, гадаадын стратегийн их гүрний ашиг сонирхлыг хамгаалж, гадны бүлэглэлд үйлчилж буй нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд заналхийлэл юм. Өнөөдөр Монголын төрийг АНУ-гаас удирдаж буй нь тусгаар тогтнолыг ганхуулж, ардчиллыг дотроос нь задлах, улс орны ирээдүйг гаднын хяналтанд шилжүүлэх ноцтой аюултай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.