dobu.mndobu

Электрон тамхи хэрэглэдэг хүмүүс Вьетнам руу аялахдаа болгоомжтой байх хэрэгтэй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-05

Электрон тамхи хэрэглэдэг хүмүүс Вьетнам руу аялахдаа болгоомжтой байх хэрэгтэй

Вьетнамын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, өнгөрсөн 12 сарын 31-нд хэрэгжиж эхэлсэн уг хуулийн дагуу шингэн эсвэл халаадаг тамхины бүтээгдэхүүн хэрэглэсэн хэн бүхэнд 3-5 сая Вьетнам донг буюу 390,000-660,000 орчим төгрөгийн торгууль ногдуулах болжээ. 

Хэрэглэсэн электрон тамхины бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулах аж. Зөвхөн электрон тамхи хэрэглэсэн хүн төдийгүй татахыг зөвшөөрсөн байгууллагад мөн шийтгэл оногдуулах хуулийн заалттай байна.

Вьетнамын эрүүл мэндийн байгууллагууд электрон тамхины олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан үзэж энэхүү арга хэмжээг авсан гэж мэдэгдэв.

Тэд электрон тамхи, ялангуяа хүүхэд залуучуудын дунд хурдацтай тархаж байгаа нь олон нийтийн эрүүл мэндэд шинэ эрсдэл учруулж байгааг онцолжээ.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.