0

Ерөнхийлөгч Мадурог баривчилснаас нэг хоногийн дараа Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино мэдэгдэл хийж, АНУ-ын цэргийнхэн Мадурог баривчилсны үеэр ерөнхийлөгчийн аюулгүй байдлын багийн ихэнх нь амиа алдсаныг онцлон тэмдэглэв.
Хохирогчдын тоог яг таг мэдээлээгүй байгаа ч Нью Йорк Таймс сонин Венесуэлийн өндөр албан тушаалтныг иш татан АНУ-ын цэргийн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 80 болж өссөн бөгөөд үүнд аюулгүй байдлын багийн гишүүд болон энгийн иргэд багтсан байна.
Амиа алдсан хүний тоо цаашид ч нэмэгдэж магадгүй гэсэн таамаглал байна.
АНУ-ын цэргийнхэн Ерөнхийлөгч Мадурог баривчлах ажиллагааны хүрээнд Венесуэлийн нийслэл Каракас зэрэг дөрвөн мужид агаарын цохилт өгсөн. Эдгээр цохилтод бага орлоготой орон сууцны хорооллын орон сууцны барилгууд өртсөн.
Онц байдал зарласан Венесуэл улс зэвсэгт тэмцлийн хамгаалалтын байрлалд шилжсэн. Батлан хамгаалахын сайд Падрино цэргийн хүчийг улс орон даяар дайчилж, АНУ-ын довтолгоог эсэргүүцэхэд бэлэн болсон гэж мэдэгдэв.
Венесуэлийн дараа аливаа улс бай болж болзошгүй бөгөөд энэ нь дэлхийн дэг журамд ноцтой аюул учруулж болзошгүй гэж Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино анхааруулав.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.