0

Солонгосын шүүх 30 орчим насны гадаадын иргэнийг жолооны үнэмлэхгүй машин жолоодож байгаад баригдсаны дараа цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг завдсан хэргээр торгууль ногдуулжээ.
5-ны өдөр мэдээлснээр, Сөүлийн зүүн дүүргийн шүүхийн 11-р эрүүгийн хэлтсийн шүүгч Со Бо Mин Замын хөдөлгөөний тухай хууль зөрчсөн (жолоодoх эрхийн үнэмлэхгүй машин жолоодох), хахууль өгөхийг завдсан хэргээр яллагдагчаар татагдсан гадаадын иргэн Хан (39)-д өнгөрсөн сарын 24-нд 7 сая воны торгууль ногдуулжээ.
Тэрбээр өнгөрсөн оны 8-р сарын 5-нд Сөүлийн Кванжин-гу хотын зам дээр жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Цагдаагийн ажиллагааны үеэр баригдсан тэрбээр шийтгэлээс зайлсхийх, өршөөл үзүүлэхийг хүсэж өөрт байсан 1 сая воны дэвсгэрт бүхий чекийг өгөхийг завдсан байна.
Шүүх "Тэрээр Солонгосын жолооны үнэмлэхгүй машин жолоодсон бөгөөд үүнийхээ төлөө баривчлагдахдаа хариуцсан ажилтанд хахууль өгөхийг завдсан" гэж тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч ялын талаар шүүх "Шүүгдэгч буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Солонгост өмнө нь ял шийтгүүлж байгаагүй" гэж тайлбарлав.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.