0

CNN мэдээлснээр, Ерөнхийлөгч Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йоркийн Манхэттэний Холбооны шүүхэд хар тамхи болон бусад хэргээр шүүх хуралд оролцов.
Хар тамхины наймаа болон бусад хэргээр яллагдагчаар татагдсан тэднийг Нью-Йоркийн Бруклиний Метрополитан цагдан хорих төвд шилжүүлж, хоёр хоногийн дараа шүүх хуралд оролцуулжээ.
Тэд шүүх хурал дээр хэргийн талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн байна. Мадуро болон түүний эхнэр шүүх хуралд гавтай, шоронгийн дүрэмт хувцастай, орчуулга хийхдээ чихэвч зүүлгэсэн байв.
Шүүгч Алвин К. Хеллерштейн өөрийгөө танилцуулахыг хүсэхэд Мадуро испани хэлээр "Би Венесуэлийн ерөнхийлөгч" гэж хариулжээ.
Шүүгч "хар тамхины терроризм үйлдэх хуйвалдаан" зэрэг яллах дүгнэлтийг уншиж, буруутай эсэхийг нь асуухад Мадуро бүх ялыг үгүйсгэж, "Би гэм буруугүй, буруугүй. Би сайн хүн" гэж хариулжээ. Тэрээр мөн "Энд дурдсан яллах дүгнэлтүүдийн аль нэгэнд нь би буруугүй" гэж мэдэгдэв. Мадуро мөн "Би улсынхаа ерөнхийлөгч хэвээрээ л байна" гэж онцолжээ. Тэрээр мөн ерөнхийлөгчийн ордоноос АНУ-д "хулгайлагдсан" гэв.
Тэрээр шүүх хуралд оролцохоосоо өмнө өөрт нь тулгасан яллах дүгнэлттэй танилцаагүй гэж мэдэгджээ.
Мадурогийн өмгөөлөгч түүнд тулгаж буй ялыг бүгдийг нь үгүйсгэж, эрүүл мэндийн асуудалтай гэж мэдэгджээ. Мөн яллагдагчаар татагдсан түүний эхнэр Силия Флорес ч мөн гэм буруугүй гэж мэдэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.