dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: ЭМД-ын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-07

ЗАСГИЙН ГАЗАР: ЭМД-ын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн (2026.01.07) ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,

-“Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Ой тэмдэглэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Их Монгол Улсын 820 жилийн ой/,

-“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам/ болон бусад асуудлыг хэлэлцэх аж. 

Харин дараах асуудлуудтай танилцана. Тодруулбал,

-Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар,

-Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоол/,

-Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар,

-Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар,

-Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан талаар танилцахаар төлөвлөжээ. 

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.