0

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан нь нэгэн цагт тагнуулын үйл ажиллагааны элит хүчин гэж тооцогддог байсан Кубын тагнуулын байгууллагад аймшигтай цохилт боллоо.
Мадурог хамгаалж байсан Кубын 32 агент газар дээрээ алагдаж, харин АНУ-ын цэргийн хүчин хохирол амссаагүй байна.
Кубын нийслэл Гавана даяар төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна. Оршин суугчид АНУ-ын Венесуэлд хийсэн дайралтын үеэр амиа алдсан 32 куба хүнтэй холбогдуулан гүнээ эмгэнэл илэрхийлжээ.
Кубын төрийн телевиз нас барагсдын нэр, холбоо хамаарал, цол хэргэмийг зургуудын хамт зарлажээ. 67 настай ахмад хурандаагаас 20 орчим насны залуу офицер, Дотоод хэргийн яамны 21, Хувьсгалт зэвсэгт хүчний 11, Кубын бахархал болсон тагнуул, аюулгүй байдлын мэргэжилтнүүд байжээ.
Тэд 3-ны өдрийн 02 цагт Ерөнхийлөгч Мадурогийн өндөр хэмжээний хамгаалттай гэрт нь дайралт хийх үед АНУ-ын тусгай хүчний эсрэг тулгарсан боловч бүгд амиа алджээ.
Кубын тагнуулын агентууд Африк болон Өмнөд Америкт "ялагдахгүй" гэсэн нэр хүндтэй байсан гэсэн хэдий ч АНУ-ын Мадурог баривчлах энэхүү ажиллагаа нь Кубын тагнуулын агентуудыг ичгэвтэр байдалд оруулаад байна. Кубын тагнуулын байгууллга хэдэн арван жилийн турш бий болгосон энэхүү домог нь унахтай зэрэгцэн Куба улс дотооддоо ч бас эвгүй байдалд ороод байна.
Кубын засгийн газар эдийн засгийн хүндрэл, Венесуэлээс хямдхан газрын тосны нийлүүлэлтээ алдах аюулд хүрч, урьд өмнө байгаагүй дипломат болон эдийн засгийн асуудалтай тулгарч байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.