0

Анжелина Жоли Лос Анжелес дахь 36.1 сая долларын үнэтэй харшаа зах зээлд гаргажээ. Жоли 2026 онд бүх хүүхдүүд нь насанд хүрсэн учир Камбож болон Европ руу нүүж, иргэншилтэй болох төлөвлөгөөтэй байгаа аж.
Америкийн хэвлэл мэдээллийн Page Six-ийн мэдээлснээр, Жоли Брэд Питтээс салсны дараа хүүхдүүдээ хамтран асран хамгаалах зэрэг хууль эрх зүйн асуудлаас болж түүний гэрээс таван минутын зайд орших Лос Анжелес хотод амьдарч байна.
Өмнөх нэгэн ярилцлагадаа Жоли Холливудаас явах бодолтой байгаагаа удаа дараа илэрхийлж, "Бага хүүхдүүд маань 18 нас хүрмэгц би эндээс явна" гэж хэлсэн.
Тэрбээр 2001 онд анх кино зураг авалтын үеэр Камбожид очсон бөгөөд түүнээс хойш Камбожид хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, тэр ч байтугай иргэншил авсан байна.
Жолид ойр эх сурвалж "Олон нийтийн хяналтаас зугтах цорын ганц арга бол явах" гэж мэдэгджээ. Тэрээр олон нийтийн хяналтаас хол, зөвхөн уран сайхны төслүүд болон хүмүүнлэгийн ажилд анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байгаа гэж мэдээлж байна.
Нөгөөтэйгүүр, Брэд Питт Лос Анжелес хотод үлдэж , үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Саяхан найз охин Инес де Рамонтойгоо хамт нүүж ирсэн Питт продакшны компаниа удирдаж, шинэ кино зураг авалтад анхаарлаа хандуулж байна. Жоли 2026 оны 7-р сард хамгийн бага ихэр хүүхдүүд болох Нокс, Вивьен нар 18 нас хүрэх үед АНУ-д төвтэй амьдралын хэв маягаа бүрэн орхихоор төлөвлөж байгаа ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.