dobu.mndobu

Трамп Грийнландыг худалдаж авахыг санаархаж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-09

Трамп Грийнландыг худалдаж авахыг санаархаж байна

Дональд Трампын засаг захиргаа Данийн өөрөө удирдах нутаг дэвсгэр болох Грийнландчуудыг бэлэн мөнгөөр арлыг нэгтгэхийг ятгах төлөвлөгөөг авч үзэж байгаа гэж мэдээлж байна.

Ройтерс агентлаг энэ асуудалтай танилцсан олон эх сурвалжийг иш татан мэдээлснээр,Трампын засаг захиргааны албан тушаалтнууд Грийнландчуудыг АНУ-д элсүүлэхийг ятгахын тулд тэдэнд 10,000-100,000 долларыг нэг удаагийн төлбөр олгох төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Ердөө 57,000 орчим хүн амтай Грийнланд арлыг бүхэлд нь худалдаж авахын оронд Даниас салан тусгаарлах, тусгаар тогтнох, АНУ-д нэгтгэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжих төлөвлөгөө гэж тайлбарлаж байна. Ройтерс агентлаг үүнийг "АНУ Грийнландыг "худалдаж авах" нэг арга зам" гэж тодорхойлжээ.

Грийнландыг эзэмшдэг Данийн засгийн газар эдгээр хэлэлцүүлгээс үл хамааран "Грийнланд зарагдахгүй" гэж мэдэгдэж, зарж болохгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна.

Грийнланд 1953 онд Данийн Вант Улсад муж болон нэгдэхээсээ өмнө ойролцоогоор 300 жилийн турш Данийн мэдэлд байсан. 2009 оноос хойш гадаад харилцаа, батлан хамгаалахаас бусад бүх бодлогын шийдвэрт бие даасан байдалтай байгаа юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп Грийнланд бол АНУ-ын аюулгүй байдлыг хангах ёстой бүс нутаг гэж үзэж, цэргийн дэвшилтэт хэрэглээнд шаардлагатай ашигт малтмалын элбэг дэлбэг нөөцтэйг дурдсан. "Үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзвэл бидэнд Грийнланд хэрэгтэй, Дани үүнийг хийж чадахгүй", "Энэ бол стратегийн хувьд маш чухал." гэж тэрбээр Air Force One телевизийн сэтгүүлчдэд хариулжээ. 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.