dobu.mndobu

Контакт линз зөв хэрэглэхгүй бол хараагаа алдана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-12

Контакт линз зөв хэрэглэхгүй бол хараагаа алдана

Британийн The Sun сонин мэдээлснээр, Флорида мужийн оршин суугч Вивиан Носовицки Мексикт аялах үеэрээ шимэгч хорхойн халдвар авсны дараа хараагаа алдсан тухай мэдээлжээ.

Түүний баруун нүд хүчтэй өвдөлт мэдэрч, яаралтай түргэн тусламжийн төвд хандахад түүнд нүдний дусаалга бичиж өгсөн боловч өвдөлт нь хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, нүдийг нь зүсэж байгаа мэт өвдөлт мэдрэгджээ.

Вивиан Носовицки-д нарийвчилсан үзлэг хийсний дараа Acanthamoeba кератит оношлогджээ. Acanthamoeba кератит нь Acanthamoeba шимэгч хорхой эвэрлэг бүрхэвчинд нэвтэрснээс үүдэлтэй. Acanthamoeba нь хөрс, шүршүүрийн ус, усан сан зэрэг орчинд түгээмэл байдаг бөгөөд ихэвчлэн хүнд хор хөнөөлгүй байдаг. 

Гэсэн хэдий ч контакт линз зүүж байхдаа бохирдсон ус, шороо нүдэнд орвол кератит үүсэж болдог байна. Ховор тохиолдолд, контакт линз зүүгээгүй байсан ч эвэрлэг бүрхэвч халдвар авах боломжтой аж.

Эхний шинж тэмдгүүдэд нь гаднын биетийн мэдрэмж, улайлт, гэрэлд цочрох зэрэг мэдрэгддэг байна.

Урьдчилан сэргийлэхийн тулд контакт линзний эрүүл ахуйг зөв сахих нь чухал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. British Medical Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар линзний ариутгалыг үл тоомсорлох нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Линзийг тогтмол солихгүй байх эсвэл зориулалтын шингэн уусмалын оронд энгийн ус хэрэглэснээр эрсдэл улам бүр нэмэгддэг байна. Линзийг зөв ариутгаснаар халдвараас 80%-иас дээш хувиар урьдчилан сэргийлэх боломжтой гэж мэдээлжээ.
 

Эх сурвалж: The Sun newspaper

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.