dobu.mndobu

"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад иргэд асуулт, саналаа илгээх боломжтой

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-13

"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад иргэд асуулт, саналаа илгээх боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна.

“Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага Бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлнэ.

Иргэд асуулт, саналаа И-Монголиа, D-gov.mn сайт, “11-11” төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой аж.

Асуулт, санал авах шугам 2025 оны нэгдүгээр сарын 13-ны 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.