dobu.mndobu

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Сөүл-Пхеньян-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр зам барих санал Ши Зиньпинд тавьжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-13

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Сөүл-Пхеньян-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр зам барих санал Ши Зиньпинд тавьжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадад айлчлах үеэрээ Хятадын дарга Ши Зиньпинд Сөүл-Пхеньян-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр зам барих зэрэг дөрвөн томоохон төслийг санал болгосон байна.

Солонгосын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас иш татан "Ханкёре" сонины мэдээлснээр, Ерөнхийлөгч Ли нь Ши Зиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгос хоорондын болон олон улсын хамтын ажиллагааны дөрвөн төслийг танилцуулж, Хятадын хамтын ажиллагаа, зуучлалыг хүссэн байна. Ерөнхийлөгч Лигийн санал болгосон дөрвөн төсөл нь Сөүл-Пхеньян-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр зам барих, Вонсан-Калма энх тайвны аялал жуулчлалын төсөл, Хятад-Солонгос хоорондын эрүүл мэндийн хамтын ажиллагаа, Их Түмэн санаачилга ( GTI ) аж. 

Сэтгүүлчидтэй хийсэн үдийн хоолны уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ли "Би  Ши Зиньпин даргаас Солонгосын хойгийн асуудлаар энх тайвны зуучлагчаар ажиллахыг хүссэн" гэж мэдэгдсэн. Тэрбээр уг саналынхаа нарийн ширийн зүйлийг дэлгээгүй. Үүний зэрэгцээ, Ши Зиньпин дарга БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хамтран ажиллах, зуучлах хүсэлтэд эерэгээр хариу өгч, үүнийг "сайн санал" гэж хүлээн авсан гэж мэдээлсэн.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.