0

Швейцарт цасанд дарагдсан цаначныг санамсаргүйгээр олж, аварсан хүний тухай сэтгэл хөдөлгөм түүхийг Нью-Йорк Пост сонинд нийтэлжээ.
Швейцарын Энгельберг хотод цанаар гулгаж байхдаа цаснаас цухуйсан гар олж харжээ. Тэрбээр нөхцөл байдлыг дүрслэн хэлэхдээ "Би цанагүйгээр алхаж буй хүнийг олж харсан. Доошоо бууж түүнд туслахаар эргэтэл цаснаас цухуйсан хүний гар харагдсан" гэжээ.
Энэ өдөр 40-50 см орчим зузаан шинэхэн цас орсон байжээ. Өмнө нь цасан нурангиас хүн аврах сургалтад хамрагдаж байсан Зилла тэр даруй тэр хүн дээр гүйж очоод цасыг ухаж, түүнтэй ярилцаж, гэмтсэн эсэхийг тодруулан асуужээ.
Гайхалтайгаар олдсон эр налуу хэсгээр гулгаж байхдаа жижиг бутыг анзааралгүй унаж, цасанд дарагдсан байна. Аз болоход түүнийг Зилла олж, аварсан бөгөөд ямар ч гэмтэл бэртэл аваагүй байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Алипын нуруунд цасан нуранги болж зургаан цаначин амиа алджээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд Европ даяар цасан нуранги болж арван долоон хүн нас барсан тул эрх баригчид бүс нутгуудад "онц аюултай" гэсэн сэрэмжлүүлэг гаргасан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.