0

Засгийн газрын өнөөдрийн (2026.01.21) хуралдаан өглөө 08:00 цагаас эхэлсэн.
Хуралдаанаар,
-“Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, Засгийн газрын тогтоолын төсөл,
-Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27-р хуралдааны дүнгийн тухай,
-Цахилгаан станцад гарсан осол, цахилгааны түр хязгаарлалтын талаар мэдээлэл,
-“Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Иргэний нисэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.