0

Саудын Арабд зохион байгуулагдсан 48 дахь удаагийн “Дакар Ралли 2026” тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн энэ сарын 19-нд эх орондоо ирсэн билээ.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хүний газар бие биедээ тустай дэмтэй байх шиг сайхан зүйл байдаггүй юм билээ. Мандах ах бол Турк улс дахь Монгол элчинд ажилладаг. Манай багийнхныг тосож аваад гэртээ аваачиж дайлаад буцаад онгоцны буудал хүргэж өгөөд, тэгснээ бүр чамодан сав зөөлцөөд онгоцонд суулгаж өгсөн. Бас л манай мотоспортын тогооны хүн л дээ. Нэг их юм ярихгүй хэр нь цаанаа л нэг дулаахан байлаа ах. Турк Улсад үлгэр жишээ аж төрж амьдарч байгаа Мандах ахынхаа гэр бүлд аз жаргал, ажил хөдөлмөрт нь амжилтын дээдийг хүсье" гэжээ.
Ташрамд, 190 улсын нэг тэрбум гаруй хүний анхаарлын төвд байсан “Дакар Ралли 2026” тэмцээнээс ОУХМ П.Мөрөн нийлбэр дүнгээр 29 дүгээр байр, Ралли 2 ангилалд 19 дүгээр байр, Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ Э.Халиунболд 16 дугаар байр, Ралли 2 ангилалд топ 10-ийн зургаадугаар байрт шалгарч best rookie буюу шилдэг шинэ тамирчин ангиллын гуравдугаар байрт орж, цом хүртсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.