dobu.mndobu

Сэлэнгэ, Өвөрхангай аймаг Солонгост улирлын чанартай ажиллах хүчин нийлүүлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-22

Сэлэнгэ, Өвөрхангай аймаг Солонгост улирлын чанартай ажиллах хүчин нийлүүлнэ

Солонгосын хөдөө орон нутагт ажиллах хүчний хомсдол бий болж буй асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж БНСУ-ын Чунчоннам-до мужийн Нонсан хотоос албаны хүмүүс Монгол Улсад айлчилж, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, улирлын чанартай ажиллах хүчин татах гэрээнд гарын үсэг зуржээ. 

Өчигдөр буюу энэ сарын 21-нд Гэрээ байгуулах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х. Батцэнгэл "Шанддов" ХХК-ийн захирал И.Баатарзоригт тэргүүтэй төлөөлөгчид, Нансон хотын дарга Пэк Сон Хён болон бусад албаны төлөөлөгчид оролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Тус байгуулсан гэрээний хүрээнд Сэлэнгэ аймаг болон Өвөрхангай аймгууд Нансон хотын хөдөө аж ахуйн салбар тэр дундаа гүзээлзгэнийн тариаланд улирлын чанартай ажиллах хүчин бэлтгэх санамж бичиг байгуулж гарын үсэг зуржээ.

Энэ нь 2022 онд Нонсан хот болон Налайх дүүргийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу гадаадын улирлын чанартай ажилчдыг татах, хөдөө орон нутгийн ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор шинэ гадаад түнш орон нутгийн засаг захиргаатай тасралтгүй ажилласны үр дүн юм.

Нансон хотын дарга Бэк Сон Хён “Энэхүү хэлэлцээрээр дамжуулан бид хөдөлмөрийн хомсдолд орсон фермүүдэд улирлын чанартай ажилчдыг илүү тогтвортой ажиллуулах үндэс суурийг тавиад зогсохгүй, хөдөлмөрийн хөлсний үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор фермүүдийн ачааллыг бууруулна гэж найдаж байна” гэж хэлэв. Тэрээр “Бид Монгол Улстай тасралтгүй хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ашигтай олон улсын хамтын ажиллагааны загварыг бий болгоно” гэж нэмж хэлэв.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Энэ нь Монгол ажилчдыг тогтвортой ажлын байраар хангах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх үндэс суурь боллоо” гэж хариулав.

Нонсан хотын улирлын чанартай ажилчдын эрэлт хэрэгцээ жил бүр мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2023 онд 168 фермийн 542 ажилчин, 2024 онд 302 фермийн 1,235 ажилчин, 2025 онд 403 фермийн 1,576 ажилчин ажиллаж байна.

Энэхүү гэрээний дагуу Нонсан хот улирлын чанартай ажилчдын эрэлт хэрэгцээний талаарх мэдээллийг Монголтой системтэйгээр хуваалцаж, Нонсан руу ажиллах хүчин илгээхээс өмнө урьдчилсан сургалтууд зохион байгуулах болно. 
Нонсан хотын хөдөө орон нутгийн фермүүдэд найман сар хүртэл ажиллах бөгөөд хөдөө орон нутагт ажиллах хүчний хомсдолыг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Тэд мөн Нонсаны дэвшилтэт хөдөө аж ахуйн технологи, тухайлбал (ухаалаг) газар тариалан, эрчимжүүлсэн тариалалтын техникийг туршиж үзэж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой болно.

Үүний зэрэгцээ, 2023-2025 оны хооронд нийт 258 фермд 7600 Монголын улирлын чанартай ажиллах хүчин Нонсан руу очиж ажиллах хүчний хомсдолоос болж хүндрэлтэй байсан хөдөө аж ахуйн салбарт ихээхэн туслалцаа үзүүлжээ.
 

Эх сурвалж: Joongdo Ilbo 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.