dobu.mndobu

Дорнод аймаг 2026 онд хүүхэд хамгааллыг бодлогын тэргүүлэх чиглэлээ болгоно

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-22

Дорнод аймаг 2026 онд хүүхэд хамгааллыг бодлогын тэргүүлэх чиглэлээ болгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Дорнод аймагт ажиллаж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, зүүн бүсээс сонгогдсон ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нарын хамт тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын дарга Н.Учрал ажлынхаа эхэнд маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Үргэлжлүүлэн тус аймагт амжилттай хэрэгжиж буй “Хүн болох багаасаа” авьяас сургалтын төсөл, “Хүүхэд эрдэнэ” хөтөлбөртэй танилцаж, Хүүхэд хамгааллын зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцож хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайшаалаа. Тэрбээр өнөөдөр 17:00 цагт Дорнод аймгийн иргэдтэй уулзах юм.

Хүүхэд хамгааллын зөвлөл, хамтарсан багийн ажлын хэсгээс 14 сумын хамтарсан багийн гишүүд, ерөнхий боловсролын 27 сургууль, 37 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийг ажлын байран дээр чадавхжуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

“Хүүхэд эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийг 2025 онд 9 сарын хугацаанд хэрэгжүүлж, аймгийн 25 хамтарсан баг 216 удаагийн хурал зохион байгуулан, урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэв. Үүнд 19 706 насанд хүрэгч, 34 960 хүүхэд, 1109 өрхийн 3114 эцэг, эх, асран хамгаалагч хамрагдаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ.

Дорнод аймаг 3 жилийн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.