0

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн Т.Отгонбаяр багштай 12Б ангийн сурагчид оролцожээ.

“Парламентын боловсрол” хөтөлбөр нь ардчилсан тогтолцоонд парламентын гүйцэтгэх үүрэг, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, залуучууд, олон нийтэд цогц, системтэйгээр ойлгуулах, парламентын үйл ажиллагаа ил тод, төлөөллийг хангасан, үр нөлөөтэй байх ач холбогдлыг таниулах зорилготой юм.
Уг хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Тамгын газар 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордон”-той танилцах аяллыг 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн юм.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.