dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-28

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2026.01.28) хуралдаан өглөө 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар,

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Худалдан авах ажиллагааг зохион байгуулах жагсаалт”/

-““Аюулгүй байдал-хамтын оролцоо” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын явцын талаар

-“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам/

-“Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэж байна.

 Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.