dobu.mndobu

Гадаадад суралцсан 73 гишүүнтэй, өндөр боловсролтой парламент 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-28

Гадаадад суралцсан 73 гишүүнтэй, өндөр боловсролтой парламент 

Техник технологийн хөгжил асар хурдтай довтолгож байгаа өнөө үед дэлхий нийттэй хөл нийлүүлж түрүүлэхгүй юм гэхэд бараа дүрийг нь алдахгүй дагаж нэхэх үүрэг бидэнд бий. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд гадаадын их дээд сургуульд суралцагчдын тоо өсөж, зарим нь ч харь оронд үлдэж байна, зарим нэг нь ч эх орондоо ирж байна. Гагцхүү харь орны тохирох тохирохгүй хөгжил дэвшил, боловсролыг монгол хөрсөнд хүчээр суулгах гэж мухайрлаж байгаа нь харагдана. Энэ нь Монгол Улсад их дээд сургууль төгссөн, эсвэл ажилласан нөхдийн хувьд харьцангуй гайгүй. Харин шуудхан сурагчийн ширээний араас гадагшаа явсан нөхдүүдийн хувьд жинхэнэ эрлийздүү болж ирж байгаа нь харамсалтай.

Боловсролын зээлийн сангийн тэр их мөнгө хаана очиж шингэдэг нь ч тодорхой харагдана. Өнөөдөр манай парламентад гадаадад баклаврын боловсрол эзэмшихээс гадна магистр, докторын зэрэг хамгаалсан олон гишүүд бий. Мөн мэргэжил дээшлүүлэх, тусгай хөтөлбөрт хамрагдсан гишүүд ч бий. Зарим нэг нь ахлах сургаалиасаа эхлээд баклаврийн боловсрол, магистр, докторын түвшинд хүртэл суралцсан нь ч бий, С.Ганбаатараас эхлээд сураагүй ч намтартаа хадаж орхисон нь ч бий.

Юутай ч өдгөө парламентад 73 гишүүн гадаадад ямар нэгэн хэмжээгээр аль нэгэн шатны боловсрол эзэмшсэн гэхээр чамгүй үзүүлэлт.

Тухайлбал, УИХ-ын дарга Н.Учрал гэхэд Их Британийн Лимкоквин болон Глоустершерын их сургуульд тус тус магистр хамгаалсан бол ОХУ-д докторын зэрэг хамгаалсан байх жишээтэй. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гэхэд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд АНУ-ын Иелийн Их сургуульд олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан байна.

Түүнчлэн мэргэжил дээшлүүлэх сургалт болон бусад хөтөлбөрт удаа дараа хамрагдсан гишүүд бас бий. УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Хавайн Aрмийн төв эмнэлэг, мэдрэлийн эмгэг судлалын сургалт, Япон Улсын Яманаши Анагаах Ухааны Их сургуульд Анагаах ухааны доктор, АНУ-ын Харвардын Их сургуульд Нийгмийн эрүүл мэнд докторын дараах сургалт, АНУ-ын Харвардын Их сургуулийн Рэдклиффийн ахисан түвшний судалгааны хүрээлэнд гэх мэтээр олон удаагийн давтамжтай сургалтад хамрагдсан гэх мэт.

Тэгвэл тухайн улсдаа бүхий л түвшний боловсролоо олсон гишүүн ч байна. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Токиогийн Политехникийн их сургуульд архитектороор бакалавр, Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтийн инженерээр Мастер, Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтийн инженерээр Докторын зэрэг хамгаалсан байх жишээтэй. Өнөөх хөтөлбөр гэдэгт олонтаа хамрагдсан гишүүн нь Н.Номтойбаяр бололтой. Тэрбээр АНУ-ын Индиана мужийн Интерлинк хэлний төв, АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургуулийг Улс төр, бизнесийн удирдлага, ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Техник инжениринг, ИБУИНХУ-ын Кембрижийн Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөр, ИБУИНХУ-ын Оксфордын Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөрт тус тус хамрагдсан аугаа боловсролтой гишүүн.

Нөгөө талаар гадаадад эзэмшсэн унаган боловсрол дээрээ юу ч нэмэлгүй улс төр, бизнес хөөсөн нөхөд ч бий. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-д Полтехникийн сургууль төгссөн багаас хойш ном ч сөхөж хараагүй байх. Мөн УИХ-ын гишүүн Ч.Номин Зүүн Английн Норвичийн Их Сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшснээс хойш сурах бүү хэл үзэг цаас ч болоогүй болов уу. Энэ мэт анзаарч харвал манай парламентад олон улсын олон янзын боловсрол цус сэлбэн урсаж байгаа мэт боловч өнгөрөгч хугацаанд шинжлэх ухааны түвшинд ямар ч шийдэл гарган улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг өөд татсангүй. Тэгэхээр гадаадад сургууль төгссөн гишүүдтэй танилц.

ГАДААДАД ДОКТОР БАКЛАВР, МАГСИТР ХАМГААЛЖ, ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН ГИШҮҮД:

1.Н.Учрал – Их Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр, Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/ зэрэг

2.С.Амарсайхан - АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт, АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр

3.А.Ариунзаяа - ХБНГУ-ын Халле хотын коллежид Германистик чиглэлээр, ХБНГУ-ын Ханновер хотын Их сургууль, Улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистр

4.Э.Батшугар - АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч , санхүүч

5.Ж.Бат-Эрдэнэ - ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

6.Д.Батбаяр- Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль, Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр

7.О.Батнайрамдал-Харвард

8.Б.Бат-Эрдэнэ БНСУ-д Тээврийн менежмент хөтөлбөр

9.Ж.Баярмаа- Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр

10.Э.Болормаа- Орегоны Их Сургууль-Эдийн засаг олон улсын харилцаа

11.Магистр Колумбын Их Сургууль Хөгжлийн бодлого, Төрийн удирдлага

12.Х.Булгантуяа- БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч, АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

13.Д.Бум-Очир - Кембрижийн Их Сургууль, Антропологийн мастер, Кембрижийн Их Сургууль, Антропологийн ухааны доктор

14.Ш.Бямбасүрэн - Их британи улсын "Salford " их сургуулийн Санхүү хөрөнгө оруулалтын бакалавр, Австрали улсын "Western Sydney" их сургуулийн магистр

15.С.Бямбацогт- Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч

16.Ж.Галбадрах - Ямагата Их сургууль магистр, Тохокү Их сургууль /Докторант/-

17.Г.Ганбаатар - Герман улс, Дортмунд хот, Олон Улсын Менежмент Маркетингийн Академи /IMMA/, Хамбург хот. Barnes Community Association English School Англи улс, Лондон хот

18.С.Ганбаатар- ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль

19.А.Ганбаатар - АНУ-ын Индианагийн их сургууль, магистр

20.Д.Ганбат - ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженер

21.Д.Ганмаа - АНУ, Хавайн Aрмийн төв эмнэлэг, мэдрэлийн эмгэг судлалын сургалт, Япон Улсын Яманаши Анагаах Ухааны Их сургууль, Анагаах ухааны доктор, АНУ, Харвардын Их сургууль, Нийгмийн эрүүл мэнд докторын дараах сургалт, АНУ, Харвардын Их сургуулийн Рэдклиффийн ахисан түвшний судалгааны хүрээлэн

22.Л.Гантөмөр- Япон Улс Сэндай коллеж Цахилгаан холбооны инженер, Япон Улс Нагаока технологийн их сургуулийн Электроникийн инженер

23.Х.Ганхуяг - АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, БНСУ-ын Үндэсний академи, олон улсын эдийн засаг, Канад Улс, Бритиш Колумбийн их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал

24.Ц.Даваасүрэн - ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

25.Г.Дамдинням - Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр

26.Т.Доржханд - Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр, АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чиглэлээр мэргэшсэн, Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” чиглэлээр мэргэшсэн

27.Б.Жавхлан - АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, АНУ, Индианагийн их сургууль

28.Б.Жаргалан - АНУ Колумбын их сургууль

29.Б.Заяабал - АНУ-ын Жорж Майсоны их сургууль, Төрийн бодлогын магистр

30.Ж.Золжаргал - Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль, Токиогийн Технологийн их сургууль, Хятадын Нефтийн Их Сургуульд “Шатдаг занарын технологи” курс, Токио хот дахь НҮБ-ийн Их Сургуульд “Тогтвортой хөгжлийн сорилтууд” курс, Австрали IPA “Мега төслийн менежмент” сургалт

31.П.Зулпхар - Турк Улсын Мимар синаны их сургууль

32.Г.Лувсанжамц - Токиогийн Политехникийн их сургууль, Архитектор, Бакалавр, Токиогийн их сургууль, Хот төлөвлөлтийн инженер, Мастер, Токиогийн их сургууль, Хот төлөвлөлтийн инженер, Доктор

33.С.Лүндэг - АНУ-ын Страйерийн их сургууль, магистр, Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр

34.М.Мандхай - Вест Лондон коллеж (West London College), Их Британи, Лондон хот Аялал жуулчлалын (агент) удирдлагаар диплом

35.Их Британи дахь Америкийн олон улсын их сургууль (International University of America in the United Kingdom), Лондон хот - Бизнесийн удирдлагын магистр

36.Ц.Мөнхсоёл - Европын Бизнесийн Сургууль, Франц, Олон улсын санхүү, Азийн Технологийн Институт Шинжлэх ухааны магистр, Тайланд, Олон улсын бизнес, Бизнесийн удирдлагын магистр 

37.П.Мөнхтулга – Сингапур Раффлес Институт, Санхүүгийн удирдлага, Удирдлагын академи, төрийн удирдлагын магистр, ИЭМБИАЙ Лоёола Мэримаунт Их сургууль, АНУ

38.Б.Найдлаа - Япон улсын Кобе их сургууль

39.Н.Наранбаатар - АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль

40.П.Наранбаяр - Токиогийн Гадаад судлалын их сургууль, Тайшёогийн их сургууль, Мэргэжил дээшлүүлэгч, Японы Киотогийн Их Сургууль, Эрх зүйн магистр

41.М.Нарантуяа, Нара - Япон улсын Токио хотын Мэргэжлийн хөгжмийн сургууль, “Гоцлол дуулаач”, Санхүү эдийн засгийн их сургууль, Төрийн удирдлага-магистр

42.Ч.Номин - Зүүн Английн Норвичийн Их Сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл

43.О.Номинчимэг - Токиогийн Гадаад Хэлний Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Эрх зүйч (LLB), Токиогийн Их Сургууль, Харьцуулсан эрх зүйн магистр (MA in Law), Колумбийн Хуулийн Сургууль Хууль зүйн магистр (LLM)

44.Н.Номтойбаяр - АНУ-ын Индиана мужийн Интерлинк хэлний төв, АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургуулийг Улс төр, бизнесийн удирдлага, ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Техник инжениринг, ИБУИНХУ-ын Кембрижийн Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөр, ИБУИНХУ-ын Оксфордын Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөр

45.С.Одонтуяа - ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, СПИС, АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр,

46.У.Отгонбаяр - Нью-Энгланд их сургууль, Бизнесийн удирдлага Магистр

47.Г.Очирбат – БНХАУ-ын Hebei хотын ШУТДСургууль, доктрантур

48.Л.Оюун-Эрдэнэ - Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

49.Б.Пунсалмаа - Английн бизнесийн удирдлагын хөтөлбөр, NCC Бизнесийн удирдлага

50.Д.Рэгдэл - Харьковын Улсын их сургууль, Берлин хотын А.Гумболдтын их сургууль, Герман, аспирантур, Энзимологич

51.П.Сайнзориг - Австрали улсын New South Wales-ийн их сургуульд хууль зүйн магистр, Австрали улсын Carrick Institute of Education аялал жуулчлал

52.О.Саранчулуун - Италийн Трентогийн Их Сургууль

53.Л.Соронзонболд - Австрали улсын Мельбурны их сургууль, Худалдааны Магистр

54.Р.Сэддорж - АНУ-ын Санфранциско хотын CISL сургууль, Канзас мужийн Канзасын Их сургууль, Австрали улсын Queensland-ийн их сургууль мэргэжил дээшлүүлсэн

55.Ц.Туваан - Leadership institute АНУ, Вашингтон хот мэргэжил дээшлүүлэх сургалт

56.Б.Тулга - АНУ-д Колумбын Их Сургуулийн Америк хэл соёлын сургууль, АНУ-д Фордамын Их Сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Факультет

57.Ж.Чинбүрэн -Швейцари Улс, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур, Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, анагаах ухааны доктор

58.Г.Тэмүүлэн - АНУ, American university сургууль, олон улсын харилцаа, АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

59.Д.Цогтбаатар - Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлал, Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч

60.Б.Чойжилсүрэн - ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль

61.Л.Энх-Амгалан - ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургууль, БНСУ-ын Хангдоны их сургууль

62.Ж.Энхбаяр - Маастрихтын Их сургууль

63.С.Эрдэнэболд - Индианагийн Их Сургуулийн Майкл Маурерийн нэрэмжит хуулийн сургууль, Харвардын Их Сургуулийн Жон Ф. Кеннедигийн нэрэмжит Төрийн Удирдлагын сургуульд магистр

64.Ч.Ундрам- АНУ-ын Terry Sanford ахлах сургууль, Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль, Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль, Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

65.М.Энхцэцэг - Австрали RMIT их сургууль, цахилгааны инженерийн магистр, Австрали RMIT их сургууль

66.С.Эрдэнэбат - Япон Токио сангийн хамтарсан Удирдлагын магистр, Бизнесийн ахисан түвшиний сургууль Хөдөлмөрийн зах зээлийн удирдлага докторант

67.Б.Уянга - АНУ, Харвардын их сургууль

68.Б.Хэрлэн - ОХУ-ын Иркутск УБДС, Бизнесийн удирдлагын менежер, магистр, ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр, ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны доктор (Dr. rer. Рol),

69.Д.Энхтуяа - ХБНГУ-ын Карлсруэ Их Сургууль,

70.Т.Доржханд - Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр, АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чиглэлээр мэргэшсэн, Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” чиглэлээр мэргэшсэн

71.Л.Энхнасан - Япон улсын Сундай колледж, Аялал жуулчлалын менежмент, Австрали улсын Монашийн Их сургууль, Олон улсын аялал жуулчлал, магистр

72.Г.Уянгахишиг - Бонн хотын Их Сургуулийн Хуулийн сургууль, ХБНГУ, Хууль зүйн ухааны магистр, Харьцуулсан эрх зүйн магистр,

73.А.Ундраа - Итали улсын Триест хот, Олон Улсын Онолын Физикийн Төв, их энергийн физик, АНУ-ын Хойд Каролинагийн Улсын Их Сургууль, цөмийн физик, доктор

74.Ц.Баатархүү - Harvard Manage Mentor /онлайн хөтөлбөр/ Бизнес менежмент мэргэшүүлэх хөтөлбөр

С.Данзан

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.