dobu.mndobu

Б.Ачбадрах гүйлтийн цанын скиатлоны төрөлд замаа амжилттай дуусгалаа

Б.Ачбадрах гүйлтийн цанын скиатлоны төрөлд замаа амжилттай дуусгалаа

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10км+10 км) скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ.

Манай тамирчин энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.

Ташрамд сонирхуулахад, тэмцээний эхний 3 дугаар байрт Норвеги, Францын тамирчид жагссан бол Ази тивийн төлөөллөөс Япон улсын тамирчин 22 дугаар байр эзэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.