dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Галт сумын малчин Д.Бат-Очир түүний гэр бүл улсын аварга малчин боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-11

Хөвсгөл аймгийн Галт сумын малчин Д.Бат-Очир түүний гэр бүл улсын аварга малчин боллоо

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Дагийсүрэн овогтой Бат-Очир түүний гэр бүлд Монгол Улсын аварга малчны цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг гардууллаа.

Аварга малчин Д. Бат-Очир маань 1954 онд Зүрх багт төрсөн, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1991 оноос хойш 47 жил тасралтгүй мал аж ахуйн салбарт ажилласан байна.

2009 онд Галт сумын сайн малчин, 2014 онд Хөвсгөл аймгийн аварга малчин, 2022 онд Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. 

Мал сүргийнхээ тоо толгойг төрөл тус бүрээр өсгөж, ажлын байр бий болгож, цалин хөлсийг тогтмол олгож ирсэн тэрбээр  малжуулах бодлого явуулж жил бүр 50-100 хурга, ишиг 5 малчиндаа урамшууллаар олгосон байна.

Жилийн дөрвөн улирлаар отор нүүдэл хийж, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулж, ажлын амжилт нь жил дараалан өсөж, төл бойжилт, малын ашиг шим, хадлан тэжээл бэлтгэл зэрэг олон амжилтаараа Монгол Улсын аварга малчны болзол хангалаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.