dobu.mndobu

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Мэндбаярын Ариунсангийн гэр бүл “АЛТАН УНАГА”-ны эзэд боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Мэндбаярын Ариунсангийн гэр бүл  “АЛТАН УНАГА”-ны эзэд боллоо

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн удам дамжсан малчин, уяач Мэндбаярын Ариунсангийн гэр бүл МҮОНРТ-ийн нэр хүндтэй шагнал “АЛТАН УНАГА”-ны эзэд болсныг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар гардуулан өглөө.

М.Ариунсангийнх үе дамжин мал маллах уламжлалт өв соёлыг залгамжилж, төрж өссөн нутгийнхаа уул усанд эзэн болон олон жил мал сүргээ өсгөн үржүүлж, хөдөлмөр бүтээлээрээ нутаг усныхандаа нэр хүндтэй, үлгэр жишээ сайхан амьдарч байгаа гэр бүл юм.

Тэрбээр монгол адууны угсаа гарлыг хадгалан хамгаалах, хурдан морь уях уламжлалт арга ухааныг өвлүүлэн хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөж, “Аймгийн алдарт уяач” цолоор шагнагдсан бөгөөд аймгийн Уяачдын холбооноос жил бүр шалгаруулдаг “Шилдэг их насны морь” шагналын 2024 оны эзнээр тодорсон амжилтыг үзүүлсэн байна.

М.Ариунсангийнд маань Алтан унаганы өлзий бууж, адуун хийморь тань үеийн үед ивээж яваг ээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.