dobu.mndobu

Увс аймгийн Өндөрхангай сумын малчин Г.Өсөхбаяр, У.Эрдэнчимэгийн өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Увс аймгийн Өндөрхангай сумын малчин Г.Өсөхбаяр, У.Эрдэнчимэгийн өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Галдбадрахын Өсөхбаяр болон түүний гэргий Уртнасангийн Эрдэнэчимэг нарт сар шинийн босгон дээр “Улсын Аварга Малчин”-ы цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.

Улсын Аварга малчин Г.Өсөхбаярынх 1990 оноос хойш 36 жил хөдөө аж ахуйн салбарт тууштай хөдөлмөрлөж, мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж, үүлдэр угсаа, ашиг шимийг нь сайжруулахад анхаарч иржээ.

Тухайлбал, Өлгийн улаан тэх, Зүүнговийн илүү нугаламт хуцаар сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, 2023–2025 онд 83–101 хувийн төл авч, сүүлийн жилүүдэд мал сүргээ тогтмол өсгөн 1000-аас дээш тоолуулж байна.

Эднийх 2011, 2014, 2017 оны зудтай жилүүдэд Завхан аймгийн Завханмандал суманд оторлож малын хорогдолгүй давсан туршлагатай бөгөөд энэ жил ч зуншлага тааруу байсантай холбоотойгоор Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаанд оторлон өвлийг өнтэй давжээ.

Өндөрхангай нутгийнхаа хөдөлмөрч олныхоо дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.