0

Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн малчин Баттөмөрийн Ядамжавын гэр бүл “Улсын Аварга Малчин” өрхөөр шалгарч, шагналыг УИХ-ын гишүүн Д.Батбаяр,УИХ-ын гишүүн Ц,Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Н.Давааням нар гардуулан өглөө.
“Улсын Аварга Малчин” Б.Ядамжавын гэр бүл 2002 оноос хойш мал аж ахуйн салбарт тасралтгүй 24 жил хөдөлмөрлөж, төрөөс баримталж буй бодлого, зорилтыг тууштай хэрэгжүүлэн, сүргийн бүтцийг зохистой харьцаанд барьж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч иржээ.
Тухайлбал, үхэр сүргээ махны чиглэлийн Казахын цагаан толгойт үүлдрээр, хонин сүргээ 2017 оноос Эдельбай үүлдрийн хуцаар чанаржуулан үржүүлсэн байна.
Ийнхүү хөдөлмөр зүтгэл, туршлага, шинэчлэл хосолсон тэдний ажлын үр шимийг төр засгаас өндрөөр үнэлж, “Улсын Аварга Малчин” өрхөөр шалгаруулжээ.
Буянт мал сүрэг нь түм бумаар арвижин өсөх болтугай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.