dobu.mndobu

СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-14

СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Хуралд Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож  УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм. 


Их хурлын нийт 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож нэр дэвшигч Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгов. 

Ингэснээр Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг  сонгосон тогтоолыг батлав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.