dobu.mndobu

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР" тодорлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-15

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР" тодорлоо
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг тогтвортой хангахад бодит хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3-р багийн фермер Луузангийн Нямжавын гэр бүл “Улсын аварга фермер” болж цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам гардуулан өглөө.
 
Л.Нямжавын гэр бүл 2019 онд "СУМЫН ШИЛДЭГ ФЕРМЕР", 2021 онд "СУМЫН АВАРГА МАЛЧИН", 2024 онд аймгийн "АВАРГА МАЛЧИН"-аар тус тус шалгарч байжээ.
 
Төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн дагуу малыг тооноос чанарт шилжүүлэхтэй нийцүүлэн ашиг шим сайтай үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж, 2024 онд 38,000 литр , 2025 онд 41,200 литр технологийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүүг нийлүүлж эрчимжсэн фермийн аж ахуйг амжилттай эрхэлж ийнхүү Гал морин жилийн сар шинийн босгон дээр “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр шалгарлаа.
 
Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж Улсын аварга болсон явдалд дахин баяр хүргэж гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.