0

Энэ сарын 19-ний өдрийн Ёмиури Шимбун болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, Японы Осака хотын дарга Хидеюки Ёкояама өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгсөн хандивын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурал дээр дурдсанаар, нэрээ нууцалсан иргэн 21 килограмм алтан гулдмай болон 500,000 иен бэлэн мөнгө хандивласан байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Киотогийн төв хэсэгт замд хуучин усны хоолой хагарснаас болж үерт автсаныг харсны дараа тус иргэн хандив өргөхөөр шийдсэн байна гэжээ.
Хотын захиргаа тухайн иргэнд талархлын захидал гардуулахыг оролдсон боловч тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд "Энэ хуучирсан усны хоолойг засах арга хэмжээнд тусална гэж найдаж байна" гэжээ.
Энэхүү хандивын ачаар Осака ус дамжуулах хоолойг солих төлөвлөгөөгөө хурдасгах боломжтой болжээ.
Хотын дарга Ёкояама “Усны хоолойн хуучирсан асуудал нь хотын санхүү дээр асар их дарамт учруулж байсан” гэж хэлээд “Нэргүй хандивлагчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.