0

Энэ сарын 21-ний өдөр Солонгосын Уйжонбу хотын шүүх Амьтдыг хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэргээр шүүх хуралд оролцсон нохойн эзэнд нэг жил арван сарын хорих ял оноосон байна.
Уг хэрэг 2024 оны 5-р сарын 24-ний өглөө нохойн эзэн Уйжонбу хотын Жуннанчон голын замаар хоёр настай Грейхаунд нохойтойгоо салхилж явтал нохойн хажуугаар өнгөрч буй цахилгаан дугуй унасан хүнтэй мөргөлджээ.
Тухайн үед нохойгоо уяагүй байсан ба 50 орчим насны дугуй унаж явсан хүн унаж, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Гэмтэл авсан хүнийг эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэхээр шилжүүлсэн боловч долоо хоногийн дараа хүнд гэмтлээсээ болж нас баржээ.
Ослын дараа нохойн эзэн нохойгоо зугтаж байхад нь барих гэж оролдож, хэргийн газраас зугтжээ.
Шүүх "Бүртгэлтэй амьтдын эзэд гадаа гарахдаа нохойгоо уяатай байлгах гэх мэт аюулгүй байдлын арга хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай боловч шүүгдэгч үүнийг хийгээгүй тул хохирогч нас баржээ". Мөн ослын дараа хохирогчдод анхны тусламж үзүүлэлгүй, түргэн тусламж дуудаагүй, хэргийн газрыг орхисон байна.”гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.