dobu.mndobu

"Сайн" картын хэрэглээг ирэх сард зогсооно

"Сайн" картын хэрэглээг ирэх сард зогсооно

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг бүрэн зогсоож, түлш худалдан авахад зөвхөн ХОТУЛА аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглахаар боллоо.

Энэхүү системийг нэвтрүүлснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгохоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм.

Тодруулбал, ХОТУЛА аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтойгоос гадна айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой юм.

Хэрэглэгчид ХОТУЛА аппликэйшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ баталгаажуулан зааврыг авахыг хүсвэл Тавантолгой түлш ХХК-ийн 70119400 болон ХОТУЛА аппликэйшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.