0

Энэ сарын 21-нд Дорнод аймгийн Халхгол суманд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэн.
Цасан шуурганаар хоёр хүн нас барсан харамсалтай явдал болжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад “Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутагт энэ сарын 21-ний өдөр мал хариулахаар явсан болон аргамжаатай морио авчрахаар гарсан 2 иргэн сураггүй болж улмаар осгосон байж болзошгүй нас барсан байна” дуудлага мэдээлэл энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас явуулсан шалгалтын явцад Дорнод аймгийн Халх гол сумын нутаг “Түвшиндалай”, “Полигон” гэх газруудад энэ сарын 21-ний өдөр гэрээсээ мал хариулахаар гарсан 52 настай, эмэгтэй, аргамжаатай морио авчрахаар явсан 70 настай эрэгтэй цасан шуурганд төөрч, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.