dobu.mndobu

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр /2026.02.24/ Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -17...-22 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. -13...-15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.