0

Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөхөөр баталсан билээ.
Шинэ хичээлийн жилд анги бүрийн хичээллэх долоо хоногийн тоо дараах байдлаар тогтоогджээ. Үүнд:
I–V анги 34 долоо хоног
VI–IX анги 35 долоо хоног
X–XII анги 36 долоо хоног хичээллэнэ.
Мөн сурагчдын II улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Харин II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэхээр батлагдсан байна.
Түүнчлэн гуравдугаар улирлын амралт 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэх юм.
Энэ хичээлийн жилийн бүтцийн хуваарьтай доорх хүснэгтээс танилцана уу.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.