dobu.mndobu

200,000 ам.доллар хулгайлсан хэрэгт шүүхээс ял оногдуулжээ

200,000 ам.доллар хулгайлсан хэрэгт шүүхээс ял оногдуулжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг банкнаас бэлэн 200.000 доллар алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн банкны нягтлан бодогч Э нь бэлэн мөнгө хадгалах сейфийг хууль бусаар онгойлгон 100 долларын дэвсгэртээр багцалсан 2 боодол нийт 200.000 долларыг хулгайлан авч өөрийн болон нөхрийнхөө хэрэглээний зээлийг төлөх зорилгоор хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Уг хэргийг шүүхэд шилжүүлж шүүхээс яллагдагч Э-д ял оногдуулсан байна. 

Иймд албан байгууллага аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаа сайжруулах, санхүүгийн хариуцлагатай ажилтнууд хууль тогтоомжийг чанд сахин мөрдөх, гэмт хэргийн талаар мэдсэн, харсан, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 

Санхүү эд хөрөнгөтэй холбоотой аливаа хууль бус үйлдэл нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэс болдог. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.