dobu.mndobu

Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлжээ

Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлжээ

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд болжээ. 

Барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн бөх, Улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд гардуулсан юм.

Тус барилдааны

Түрүү бөх: 10,000,000 төгрөг

Үзүүр бөх: 8,000,000 төгрөг

Их шөвөг: Тус бүр 5,000,000 төгрөг тус тус гардсан юм.

Дараагийн барилдаан гуравдугаар сарын 07-ны 13:00 цагт "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас ивээн тэтгэн, зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.