dobu.mndobu

Л.Энх-Амгалан: Залуу гэр бүлийн орон сууц, хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжихгүй бол цаашид маш их эрсдэл учирна

Л.Энх-Амгалан: Залуу гэр бүлийн орон сууц, хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжихгүй бол цаашид маш их эрсдэл учирна

Гэр бүд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнн Улаанбаатар хотноо эхэллээ. Зөвлөлдөх уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагууд болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тэдгээрийн есөн дүүрэг, 21 аймаг дахь газар хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт болон салбарын бусад байгууллагын 180 гаруй удирдах ажилтан оролцож байна.


Энэхүү зөвлөлөх уулзалтаар салбарын бодлогын шинэчлэл, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан асуудлууд, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох, зөвлөлдөх, аймаг дүүргийн салбарын хүрээнд 2023 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах юм.


Зөвлөгөөний эхэнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ "Жилд 20-иод мянган залуу гэр бүл гэрлэлтээ батлуулж байгаа боловч эргээд 17 мянга орчим залуус гэрлэлтээ цуцлуулсан гэх судалгаа бий. Яагаад тэдгээр залуус гэрлэлтээ цуцлуулж байна гэдэгт гурван том асуудал нөлөөлж байна. Нэгдүгээрт, гурван гэр бүл тутмын нэгд нь санхүүгийн бэрхшээл тулгарч байна. Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлт, гуравдугаарт орон сууцны асуудал. Энэ гурван том асуудлыг төрөөс дэмжлэгээр шийдэхгүй бол цаашид гэр бүлийн тоо багасах, хүүхдийн төрөлт буурах зэрэг бодит эрсдэл, аюул нүүрлэх магадлал өндөр. Тиймээс гэр бүлд суурилсан бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. 

Гэр бүлийн бодлого бол Орон сууцны бодлого, Орон сууцны бодлого бол гэр бүлийн бодлого. Орон сууцтай гэр бүл тогтвортой амьдардаг, орон сууцтай хосууд хүүхэд төрүүлж өсгөх хүсэлтэй болдог. Тиймээс ипотекийн зээлийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэх цаашлаад зөвхөн зорилтот бүлэгт энэхүү зээлийг чиглүүлж ажиллана" гэлээ.


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хариуцан хэрэгжүүлэх 57 зорилт байна. Салбарын хүрээнд чиглэл бүрээр тогтолцооны шинэчлэлийг хийж бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах, хүн амд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээг гэр бүл, их өгөгдөлд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх зорилт таюин ажиллаж байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ бид салбарын хэмжээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарна. Мөн ирэх 2025 он тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно гэдгийг сайд онцоллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.