dobu.mndobu

Хувийн хэвшлийн тогтвортой хөгжлийг дэмжих ESG сургалт, хэлэлцүүлэг боллоо

Хувийн хэвшлийн тогтвортой хөгжлийг дэмжих ESG сургалт, хэлэлцүүлэг боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулж буй “Нээлттэй өдрүүд” арга хэмжээний гурав дахь өдөр “Хариуцлагатай бизнес ба ESG (БОНЗ)” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаа үг хэлэв. Арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, компанийн удирдлагууд болон салбарын мэргэжилтнүүд зэрэг 40 гаруй төлөөлөгч оролцож, ESG-ийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, бодит туршлагын талаар санал солилцлоо.

Сургалтын үеэр ESG (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)-ийн стандартыг байгууллагын стратеги, үйл ажиллагаанд хэрхэн уялдуулах, тайлагналын аргачлал, зах зээлийн чиг хандлага болон үндэсний компаниудын сайн туршлагыг танилцуулж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Энэхүү арга хэмжээ нь хувийн хэвшлийн байгууллагуудын тогтвортой хөгжил, ил тод засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсноороо онцлог байв.

Мөн хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын гишүүнээр элсэхийн давуу тал, бараа бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлж үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж, бизнесийн төрөл бүрийн сургалт, гадаад, дотоодын үзэсгэлэн, бизнес аяллын талаарх мэдээлэл, зөвлөгөөг танхимын холбогдох газрын мэргэжилтнүүд өгч ажиллалаа.

Тус сургалт, хэлэлцүүлэг нь үндэсний бизнес эрхлэгчдэд ESG (БОНЗ)-ийн зарчмыг үйл ажиллагаандаа бодитоор нэвтрүүлэх мэдлэг, туршлага олгож, тогтвортой хөгжил, ил тод засаглалыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.