0

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Төвийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байна.
Тус суманд 1921 оны гуравдугаар сарын 19-өөс долоодугаар сар хүртэл Ардын Намын Төв хороо, Түр Засгийн газар байрлан үйл ажиллагаа явуулж байсан түүхийн дурсгалт байшинтай танилцав.
Түүхэн дурсгалт барилга нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн чухал үйл явдлуудтай салшгүй холбоотой юм. Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар 2013 он хүртэл байрлаж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явж ирсэн билээ.
УИХ-ын дарга Н.Учрал Алтанбулаг сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, УИХ-аас хэрэгжүүлж буй хууль, тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт болон цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцон, иргэдийн асуултад хариулт өгч байна.
Тус уулзалтад Эдийн засаг, хөгжийн сайд Ж.Энхбаяр, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн С.Лүндэг, УИХ-ын гишүүн Ц.Туваан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Лхагвадорж болон тус аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.