0

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ц.Элбэгдоржийн үрчилж авсан гэх хүүхдүүдийн талаар олон нийтийн дунд үүссэн байгаа айдас эргэлзээг тайлж өгнө үү хэмээн Ерөнхий Сайд Г.Занданшатарт хүсэлт хүргүүлжээ.
Тус хүсэлтэд "Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ; 11-д "... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж заасан. Сүүлийн үед олон нийтийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үрчлэн авсан хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байж болзошгүй, тэдгээрийн амь нас, аюулгүй байдлын талаар цочирдом мэдээлэл ихээр гарч байгаад ард түмний элчийн хувьд эмзэглэж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д "хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх" гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үрчлэн авсан хүүхдүүдийн талаар УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлтийн өдөр олон нийтэд хандан мэдээлэл хийхийг хүсье" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.