dobu.mndobu

Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ тухай хуулийг УИХ-д өнөөдөр мэдүүлнэ

Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ тухай хуулийг УИХ-д өнөөдөр мэдүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.

Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнтэй холбоотойгоор өнөөдөр (2026.03.09) УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд 3 шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.