0

Өнөөдөр /2026.03.24/ тохиож буй Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан сүрьеэ өвчний нөхцөл байдлын талаарх 2025 оны тоон мэдээллийг танилцууллаа.
2025 оны байдлаар Монгол Улсад нийт Сүрьеэгийн 2851 тохиолдол бүртгэгдэж, 182 хүн уг өвчний улмаас нас барсан байна. Батлагдсан нийт тохиолдлын 165 нь хүүхдийн сүрьеэ, 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хэлбэр байжээ.
Өвчлөгсдийн хүйсийн хувьд 63.1 хувийг эрэгтэйчүүд, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл илүү өндөр байгааг харуулж байна.
Газарзүйн тархалтаар нийт тохиолдлын 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгджээ.
Эмчилгээний үр дүнгийн хувьд халдварт хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилт 78.4 хувь, харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний амжилт 65.3 хувьтай байгаа нь эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Иймд иргэдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт тогтмол хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.