0
Огноо2024-12-23
Батлан хамгаалахын сэргэлт бодлого зорилтод НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог гурав дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Ингэснээр дэлхийн давцанд Монгол Улсын нэр хүнд өсөж, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэн ажиллагаанд оролцсон алба хаагчдын амьжиргаа дээшилнэ.
Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтарсан “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төсөлд 22 цэргийн алба хаагчдаа хамрууллаа.
Бүгд Найрамдах Словени Улсад амжилттай хэрэгжсэн уг жендэрийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт нь манай зэвсэгт хүчний алба хаагчдад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж ажиллах, зэвсэгт хүчиндээ төдийгүй эх орондоо жендэрийн тэгш байдлын давуу тал, хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга замууд, тэгш байдлыг хангахад манлайлал үзүүлэх талаар мэдлэг, чадвар олгоход чиглэсэн юм.
Сургалтыг НҮБ болон жендэрийн асуудлаар мэргэшсэн Австри, Австрали, ХБНГУ, Итали, Словени Улсын генерал, офицер, хүний эрхийн зүтгэлтнүүд, эрдэмтэн багш нар удирдан явууллаа.
Жендэрийн мэргэшүүлэх энэхүү сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Кибер, аюулгүй байдлын цэргийн командлал, Үндэсний Батлан хамгаалах Их сургууль, Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцын төлөөлөл болон Монгол Улсын баруун, зүүн, төвийн бүсийн Зэвсэгт хүчний 10 ангийн нийт 19 офицер, 3 ахлагч хамрагдлаа. Үүний 14 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй цэргийн алба хаагчид багтаж байна.
Цаашид жендэрийн тэгш байдлаар мэргэшсэн эдгээр алба хаагчдад түшиглэн НҮБ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд болоод Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хөдөлгөөнт бүлгээр сургалт явуулахаар төлөвлөөд байна.
Хуваалцах:
"Цахилгааны хязгаарлалт нь өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна"
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол эхэллээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрчим хүч экспортолно гэдгээсээ Т.Доржханд ичих хэрэгтэй
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Харри Поттерын тухай шинэ цувралд ямар жүжигчид дүр бүтээх вэ?
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онгойлгожээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
2025 оны I сараас байгууллагууд ахмадуудыг АЖИЛД АВЧ эхэлнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа хэрцгийгээр зодож хөнөөжээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хүйтэнд малгай өмсөхгүй бол хараа муудаж, нулимс гоождог болох эрсдэлтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ардын уран зохиолчийн гурван давааг давж, гучин минутанд бүтсэн алдарт "Зүүдэн бороо"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сонгинохайрхан дүүргийн 14 байршилд автобусны дулаан зогсоолыг ашиглалтад орууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
66 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөллөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.