0

Netflix өөрийн хамгийн өндөр хандалттай бүтээлүүдийн нэг болох KPop Demon Hunters-ын үргэлжлэлийг албан ёсоор хийж эхэлснээ мэдэгдлээ.
Шинэ анги нь Sony Pictures Animation болон найруулагч Мэгги Канг, Крис Аппелханс нарын хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд олон жилийн хугацаатай онцгой эрхийн гэрээний хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл болж байна.
Найруулагч Мэгги Канг “Үзэгчид Солонгосын түүх, дүрүүдийг дахин үзэхийг хүсэж байхад Өмнөд Солонгосын уран бүтээлчийн хувьд маш их баяртай байна. Бидний бүтээсэн энэ ертөнцөд өгүүлэх зүйл маш их бий. Энэ бол зөвхөн эхлэл” хэмээн онцолжээ.
Тус хүүхэлдэйн кино нь “Huntrix” хамтлагийн гишүүд болох Руми, Мира, Зои нар тайзны амьдралаа чөтгөрийн ангуучдын нууц амьдралтай хослуулан авч явдгийг өгүүлдгээрээ мөн дуу нь үзэгчдийн сонирхолыг ихээхэн татсан юм.
Киноны гол дуу болох Golden-ийг Ким Ын Жэ (EJAE), Аудри, Рэй Ами нар дуулж, уг бүтээл Billboard Hot 100-г тэргүүлсэн амжилт үзүүлсэн байна.
Мөн Грэмми шагналд дөрвөн удаа нэр дэвшсэн (үүнд Оны шилдэг дуу багтсан ). Энэ нь Хойд Америкийн хөгжмийн салбарын олон шагнал хүртсэн анхны К-поп дуу болсон бөгөөд үүнд Visual Media-д зориулсан шилдэг дууны Грэмми шагнал, Алтан бөмбөрцөг шагнал, Шилдэг дууны Академийн шагналуудыг хүртсэн билээ.
Харин “Golden” дуу нь Грэмми-ийн шилдэг дуу бичлэгийн шагналыг хүртсэнээр тус шагналыг авсан анхны к-поп бүтээл болж түүхэнд бичигдсэн бүтээл төдийгүй netflix-ийн мэдээлснээр, 2026 оны нэгдүгээр сарын байдлаар уг киног зургаан сарын хугацаанд нийт 482 сая хүн үзсэн нь платформын шинэ дээд үзүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.