0

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сард гадаад улсын иргэн Ч нь нэр бүхий хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө, хайлуур жонш баяжуулах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 735 дугаарт багтсан нафталин (Naphthalene) гэх нэр төрлийн 26 ширхэг төмөр сав бүхий бодисыг хадгалсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Уг хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гадаад улсын иргэн Ч-г 10,000,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 60,000,000 төгрөгөөр тус тус торгож, хуулийн этгээдийн ашигт малтмал баяжуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
Иймд Экологийн Цагдаагийн Албанаас иргэдэд химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчилд анхааралтай хандаж, 102 болон 70191070 тусгай дугаарын утсаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг уриалж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.