0

Өнөө шөнө баруун аймгуудын нугийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав.
Энэ сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр,
28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,
29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
30-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Халх голын сав газраар хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.