0

БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ (ТОЛГОЙТ) ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, төрийн болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Хангайн бүсийн газар зүйн онцлог, инженерийн нарийн төвөгтэй шийдэл шаардсан энэхүү төмөр замын төслийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүд, Монгол инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр бүтээн байгууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.