dobu.mndobu

Он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 275 хэрэг бүртгэгдэж, 237 хүн хохирчээ

Он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 275 хэрэг бүртгэгдэж, 237 хүн хохирчээ

Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн үүдэлтэй 275 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 иргэн хохирчээ. 

Хохирогчдын дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд нийт хохирогчдын 209 буюу 88.2 хувь нь эмэгтэй, 22 буюу 9.3 хувь нь хүүхэд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нь айдаст, түгшүүрт автах, өөртөө итгэх итгэл буурах зэрэг сэтгэлзүйн нөлөөллийн улмаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхгүй байх хандлага өндөр байдаг. 

Иймд иргэн бүр хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчиж, мэдээлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь чухал ач холбогдолтой бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон эсвэл хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг уриаллаа. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.