dobu.mndobu

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шуургатай

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шуургатай

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4 сарын 1-2-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байна.


2026 оны 03-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.