dobu.mndobu

Г.Хишигсайхан хагас марафон гүйлтийн Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Г.Хишигсайхан хагас марафон гүйлтийн Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хятадын Янжөү хотод зохион байгуулагдсан хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах IV тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор зургаан тамирчин оролцов.

Эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од 1:05:45 цагийн үзүүлэлтээр шагналт IV байрт шалгарсан бол олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн ангилалд 21.1 км замыг 1:12:26 цагт туулан хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Сэр-Од, Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, эмэгтэйчүүдээс Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, Б.Номин нар өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад 20 дахь удаагийн олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнтэй хамтатган зохион байгуулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.